Өнгөт арьстнуудаас уучлалт гуйжээ
2016-05-30

БНХАУ-ын “Qiaobi” компанийн удирдлагууд өнгөт арьстнуудаас уучлалт гуйсан мэдэгдэл хийсэн талаар “www.pictaram.com” дамжууллаа. Тус компани “Qiaobi” гэх угаалгын нунтагаа худалдаанд гаргаж, өчигдөр тус бүтээгдэхүүнийхээ зар сурталчилгаагаа “www.Youtube.com” сайтад байршуулжээ.

 

Зар сурталчилгаанд нэгэн хятад эмэгтэй өнгөт арьстай залуугийн нүүрэнд угаалгын нунтаг түрхээд угаалгын машинд хийж буйгаар гарчээ. Дараа нь угаалгын машинаас цагаан арьстай хятад залуу гарч ирэх үед бүсгүй “Ямар ч толбыг арилгах болно. Худалдан аваарай. Арьсаа ч цагааруулж болно” хэмээн хэлдэг байна.

 

Уг сурталчилгааг 24 цагийн дотор “Youtube.com” сайтаас 7.1 сая хүн үзэж, 29 мянган лайк цуглуулсан байна. Харин иргэдийг хамгаалах төв уг сурталчилгааг хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж, тус компанийн эсрэг гомдол гаргасан байна. “Qiaobi” компанийн үүсгэн байгуулагчийн нэг “Алдаа гаргажээ. Та бүхэн уучлаарай. Дахин хүний эрхийг зөрчсөн алдаа гаргахгүй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sistemiin
2016-05-30