О.Насанбурмаа, П.Орхон, Б.Шоовдор нар түрүүллээ
2016-05-30

 

Италийн Сассари хотод Маттео Пелликонегийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Маттео Пелликонегийн нэрэмжит тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаярын удирдлага дор долоон тамирчин оролцсоноос 58 кг-д П.Орхон, 60 кг-д Б.Шоовдор, 69 кг-д О.Насанбурмаа нар аваргалж,  58 кг-д Э.Гантуяа, 63 кг-д С.Батцэцэг нар хүрэл медаль авлаа.

 

Shuud.mn
Сонин хачин