Бие даан нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын захирамжаар сонгуульд оролцох нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажлын хэсгийг байгуулагдсан.
Уг ажлын хэсэг өнгөрсөн бямба гаригаас эхлэн энэ сарын 30-ны өдөр буюу өнөөдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авна. Мөн өнөөдрөөс эхлэн ирэх сарын 1-ний өдрийг дуустал бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч эхэллээ.
Нэр дэвшигчдийн баримт материалыг хүлээн авсны дараа нягтлан шалгах ажил эхэлнэ. Үүний дараа буюу зургаадугаар сарын 7-нд нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ