Холя Морец: Бруклинээс салахгүй бол ална хэмээн сүрдүүлсэн
2016-05-30

Холливуудын залуу уран бүтээлч Холя Морец “ELLEсэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд Bad Neighbours” кинонд тоглосон юм.

 

 

-Бяцхан Морец хэдийнэ залуусын харц булааж чадахаар сайхан бүсгүй болжээ. Гадаад төрхөндөө сэтгэл хангалуун биз дээ.

-Би урлагт их эрт хөл тавьсан. Долоон настайдаа анхныхаа кинонд тоглосон. 15 настай байхдаа хэдийн 20 гаруй уран бүтээлд тоглочихсон байсан. Яаж ийм олон кинонд тоглосон гэдгээ ч мэдэхгүй явна. Миний амьдрал яг хурдан галт тэргэнд суучихсан юм шиг. Заримдаа хурдасгасан амьдрал минь намайг айлгадаг.

 

-Хүүхэд нас чинь зургийн талбай дээр өнгөрсөн болохоор заримдаа шаналах үе бий биз?

-Надад хүүхэд нас гэж байхгүй. Би ихэнх цагийг зургийн талбай эсвэл сургууль дээрээ өнгөрүүлдэг байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жил сургууль дээр байх цаг эрс багассан. Би тийм ч ичимхий биш л дээ. Харамсалтай нь хөвгүүд намайг болзоонд урьдаггүй байсан. Заримдаа энэ бүхэн завгүй амьдралаас минь болсон мэт санагддаг. Яагаад надад хөгжилдөх цаг зав байдаггүй юм бэ хэмээн их боддог байлаа. Мөрөөдлийнхөө төлөө би энэ замыг сонгосон. Би энэ бүхнийг эрт ойлгосондоо баярлаж явна. Залуудаа амжилтад хүрвэл чи ирээдүйд санаа зовох хэрэггүй.

 

-Тоглосон кинонуудыг чинь үзэхээр Морец их хүйтэн санагддаг. Тоглож буй киноны сонголтыг чинь харахаар цус, аллага, өшөө хонзонгийн сэдэвтэй байдаг?

-Миний гадаад төрх тийм ч этгээд биш л дээ. Бусадтай адилхан. Миний ааш зан эдгээрт тохирдог учир намайг уран бүтээлдээ тоглуулж байсан хэмээн олон найруулагчаас сонссон.

 

-Өсвөр насны охинд энэ бүхэн дарамттай санагддаг уу?

-Тиймээ, дүрдээ бэлдэж байх үедээ би аймшгийн кино үзэж, цуврал алуурчдын талаар судлах болдог. Энэ бүх сөрөг мэдээлэл надад хэцүү байдаг. Мөн би дээрх шиг төрлийн киноны үеэр хэзээ ч цэвэрхэн хувцас өмсдөггүй. /инээв/

 

-Мэдээж хэрэг дэлгэцэн дотор ч гэсэн одоо байгаа шиг үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг байх?

-Тиймээ, би алдаа гаргахаас эмээдэг төрлийн хүн. Гэхдээ явцын дунд энэ бүхнээс татгалзаж эхэлсэн. Барби эсвэл хүүхэлдэй л төгс. Харин хүн төгс байх нь утгагүй хэрэг гэдгийг би эрт ойлгосон.

 

-Холливуудын алдартнуудаас хэн таалагддаг вэ. Үлгэр дуурайлал авдаг эрхмийнхээ талаар?

-Жүжигчин Николь Кидман болон Эмма Уатсон нар. Эдгээр бүсгүйчүүд надад таалагддаг. Би 40 нас хүрсэн ч Кидман шиг үзэсгэлэнтэй бас давтагдашгүй байх болно. Харин Эмма бол миний атаархлыг үргэлж төрүүлдэг. Би “Харри Потер” кинонд тоглохыг мөрөөддөг байлаа. Харамсалтай нь энэхүү мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Би хүүхэд байхаасаа л “Араатан ба гоо үзэсгэлэн” үлгэр болон хүүхэлдэйн киноны жинхэнэ шүтэн бишрэгч байсан. Өнгөрсөн оноос энэхүү үлгэр уран сайхны кино болох гэж байгааг сонссон ч би дүрийн шалгаруулалтад хоцорсон. Сүүлд сонсоход Беллагийн дүрийг Эмма бүтээж байгааг мэдсэн.

 

-Уур чинь хүрсэн үү?

-Үгүй ээ. Эмма шударгаар ялалт байгуулсан. Би түүнд атаархах нь утгагүй хэрэг. Хэрвээ “тийм” хэмээн хариулсан бол би түүнд атаархсан хэрэг болно.

 

 

-Хоёулаа жоохон хувийн амьдралын талаар ярилцъя. Сүүлийн үед чамайг тойрсон элдэв шуугиан их гарах боллоо?

-Тиймээ. Миний хувийн амьдрал бусдын амьдралыг татах болсон. Сайн мэдэхгүй юм. Талархах эсвэл бухимдах эсэхээ.

 

-Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн том хүү Бруклин Бекхэмтэй чамайг эртнээс холбон бичдэг байсан. Саяхнаас л та хоёр харилцаагаа ил болгосон?

-Та нарыг холбохоос өмнө Бруклин надад таалагддаг байсан. Бид 13 настай байхдаа танилцаж байсан. Хэдийнэ нэгнээ мэддэг болоод олон жил болжээ.

 

-Хэзээнээс албан ёсоор үерхэх болов. Жаргалтай байна уу?

-Дэндүү жаргалтай байна.  Хоёр сар орчим болж байна.

 

-Бруклин олон фэнтэй. Болзооны мэдээний дараа чамайг олон нийтийн сүлжээгээр заналхийлэх болсон?

-Тиймээ үнэхээр инээдэмтэй. Интаграм, фэйсбүүк зэргээ нээхэд л баахан сүрдүүлгийн зурвас. Заримдаа би фэнүүдийг гайхдаг. Бид тоглоом биш. Бидэнд ч гэсэн сэтгэл зүрх бий гэдгийг мартах учиргүй. Саяхан нэг охин над руу залгаад Бруклинээс салахгүй бол ална хэмээн заналхийлсэн. Би их гайхсан.

 

-Британийн хэвлэлүүд чамайг Бруклиний гэр бүлийнхэнтэй уулзсан хэмээн мэдээлсэн. Үнэн бол уулзалтынхаа талаар яриач?

-Тиймээ, уулзсан. Бекхэм болон Бруклиний дүү нар надад их таалагдсан. Харпер үнэхээр хөөрхөн. Харин би хатагтай Бекхэмээс бага зэрэг эмээж байсан. Гэхдээ хатагтай харагдаж байгаагаасаа илүү зөөлхөн, уян юм байна лээ. Надад хоол өгч, бид зугаалсан. Тэрбээр “Хоёр охинтой боллоо” гэж хэлсэн.

 

 

-Хамгийн сайхан дурсамжаасаа?

-Эхнээсээ төгсөл хүртлээ гайхалтай байсан.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин