АН нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээлгэн өглөө
2016-05-30

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн баримт, бичгийг СЕХ-нд хүлээлгэн өглөө. Тэрээр баримт, бичгийг хүлээлгэн өгөхдөө, “Өнгөрсөн баасан гарагт Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд нь тодруулж, баримт бичгийг нь мөн хуулийн хүрээнд бүрдүүлсэн. Энэ баримт бичгийг СЕХ-нд хуульд заасан хугацаанд гардуулан өгч байна” гэлээ.

 

Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь залуучууд байгааг тэрээр дуулгасан юм. Мөн одоогийн УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдээс Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нар өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаж нэрээ татсан бол бусад гишүүд нь өөр өөрийн тойрогтоо нэр дэвшиж байгаа юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин