Д.Сумъяа “World masters”-д гурав дахиа түрүүллээ
2016-05-30

 

Жүдогийн олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн буюу “World Masters 2016” Мексик улсын Гуадалхара хотод энэ сарын 27-29-нд боллоо. Дэлхийн чансаагаар эхний 16-д эрэмбэтэй байгаа шилдэг жүдочид өрсөлддөг тус тэмцээнд манай улсаас энэ жил 17 бөх зодоглосон. Тус тэмцээнээс манай гавьяат тамирчин Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-д алтан медаль хүртэж, тус тэмцээний 3 удаагийн аваргаар тодорсон Монгол жүдоч боллоо.

 

Түүний хувьд 2013, 2015, 2016 он дараалан дэлхийн шилдгүүдийн тулаан "Мастерс"-т түрүүлсэн анхны Монгол жүдоч боллоо.  66кг-ын шилдэг бөх ОУХМ Санжаасүрэнгийн Мияарагчаа "Мастерс"-т хоёр дараалан түрүүлж байсан удаатай.

 

Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар мөнгөн медаль, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль тус тус хүртжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай шигшээ багийн бүх тамирчид Сумьяа шиг байсан бол Монголчууд жу-дод Ноёрхол тогтоох байсан. Энэ жаахан биенд гарамгүй бяртай, уран барилдаантай мэхний олон хувилбартай жинхэнэ бөх. Харамсалтай нь буад манай бөхчүүдэд юм юм дутагдсан нь тэдний барилдаанаас илхэн бдаг Сумьяа дүүдээ танихгүй ч гэсэн Монгол эцэг хүний хувьд амжилтын дээдыг хүсэж байна
2016-06-05