Пхеньяны харвасан пуужин бүтэлгүйтжээ
2016-05-31

 

Хойд Солонгос улс өнөөдөр орон нутгийн цагаар 5.20 цагт  алсын тусгалтай пуужин харвасан боловч бүтэлгүйтсэн талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан “CNN” агентлаг шуурхай дамжууллаа.

 

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны ажилтан “Хойд Солонгос улс олон улсын гэрээг дахин зөрчлөө” хэмээн мэдэгджээ.

 

Европын холбоо өчигдөр Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Dahiad neg oroldood uz butej l taaraa
2016-05-31