Машин угаалгын газруудыг торгожээ
2016-05-31

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто угаалгын газруудад шалгалт хийжээ. Шалгалтад авто замын дагуу байрлалтай нийт 80 машин угаалгын газар хамрагдсан байна. Авто угаалгын газруудаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, хог хаягдал тээвэрлүүлэх гэрээ хийгээгүй, ойр орчиндоо мод тарьж, зүлэгжүүлэлт хийгээгүй, авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандартын зарим хэсгийг зөрчсөн зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. 

 

Зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 2 880 000 төгрөгийн торгууль ногдуулж, 67 авто угаалгын газрын эздэд нийт 261 заалт бүхий “Зөрчил арилгуулах тухай” улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. 

 

Мөн “Авто машины угаалгын үйлчилгээ ангилал, ерөнхий шаардлага” стандартад өөрчлөлт оруулах, авто машины угаалгын газарт гүний ус, шугамын цэвэр ус ашигладаг байдлыг зогсоох, ашигласан усыг цэвэршүүлэн дахин ашигладаг болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
машин угаагаад мөнгө л олж байвал болоо гэсэн шиг..сэтгэлгүй...гадаадад орчин нөхцөл шал өөр
2016-05-31
Uniig ni buulguul!!!:
Mashinugaalgiin uniig zohizuulaachee MHGaa
2016-05-31