МАХН-ын гишүүнчлэлээс 18 хүн татгалзлаа

МАХН-ын нэр бүхий 18 хүн намаасаа гарч байгаагаа хэвлэлийн хурал хийж, мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Э.Эрдэнэжамъян нарын хүмүүсийн өлсгөлөн зарласан явдал тэднийг намаасаа татгалзахад хүргэсэн гэнэ. Тэд Н.Энхбаяр нарыг сонгуульд орох эрх олж авахын тулд өлсгөлөн зарлах бус МАН-тай эвсэх ёстой байсан гэв. Цаашлаад УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам эвслүүд, бие даагчид бүгд нэр дэвшигчдээ тойрог бүрд нь явуулж сонгуулийн штабаа байгуулан бэлтгэлээ хангасан.
Гэтэл МАХН-аас нэр дэвшигчид өнөөдөр л тус тусынхаа тойрог руу явах гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Тиймээс Н.Энхбаярыг нэр дэвшигчдийн амь нacaap дэнчин тавьж өлсгөлөнд оролцуулан, эцэс сүүлд нь цаг хугацаа алдсан шийдвэр гаргаж байгааг тэвчиж чадаагүй учраас намаасаа гарч буйгаа дуулгав.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ