Монголын таван хүн тутмын нэг нь тамхи татдаг
2016-05-31

 

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг “дэлхийн тамхигүй өдөр” болгон дэлхий нийт тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ “Бүх тамхийг адилхан хайрцагтай болгое” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

    Тамхины тахалтай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал болсоор байгаа. Тиймээс  өнөөдөр Эрүүл мэнд, спортын  яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа  зонхилох 10 эрсдэлт хүчин зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь тамхидалт юм.  Манай улсад тамхинаас үүдэлтэй хүн амын өвчлөл, нас баралт өндөр байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр өвчлөлүүд нь бүгд тамхитай холбоотой. 2013 онд Монгол улсад хийгдсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар,нийт хүн амын 27 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь тамхи татдаг байсан байна. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 5 хүн тутмын 1 нь, 2 эрэгтэй тутмын 1 нь тамхи татдаг  гэдгийг хэллээ.

 

 

    Монгол Улс нь 2003 онд Тамхины Хяналтын Суурь Конвенцид нэгдэн орсон бөгөөд тус Конвенцийн 8 дугаар зүйлд заасан “Хүн амыг тамхины утаанд нэрвэгдэх явдлаас хамгаалах” үүргээ биелүүлэх зорилгоор “Тамхины хяналтын тухай хууль”-ийг батлуулж, амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. 

 

   Энэ жилийн Дэлхийн Тамхигүй өдрийг “БҮХ ТАМХИЙГ АДИЛХАН ХАЙРЦАГТАЙ БОЛГОЕ” уриан дор зохион байгуулж байна.  Иймд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улс орнуудад дээрх арга хэмжээ авч тамхины хэрэглээгээ бууруулахыг зөвлөмж болгож байна.

 

 

  Тамхийг адилхан хайрцагтай болгосноор тамхин бүтээгдэхүүний нөлөөг хэрэглэгчдэд бууруулах, тамхины зар сурталчилгааг хязгаарлах, тамхины хайрцаг дээрх эрүүл мэндийн анхааруулгын үр нөлөөг тодотгох ач холбогдолтой боно.

 

     Энэ жилийн “Тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яамнаас Монгол Улсын хүн амын дунд тамхины хэрэглээг бууруулах, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний тамхины хэрэглээг таслан зогсоох зорилгоор  их, дээд сургуулийн оюутнуудад тамхины хор хөнөөлийн талаар 150 оюутанд сургалт-мэдээлэл хийх, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтануудад тамхинаас гаргах арга замууд, тамхины хяналтын тухай хуулийн  талаар  сургалт зохион байгуулах Сошиал медиагаар тамхины хор хөнөөл, тамхинаас гарах аргуудын талаар  контентууд цацах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн аж.

 

     Мөн хэвлэлийн бага хурлын үеэр энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад Тамхины хяналтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, Хүн амын дунд тамхины хэрэглээг бууруулах талаар хийж буй үйл ажиллагааг үнэлэн “Эрүүл мэнд, спортын яам”-д талархлын гэрчилгээ, одонг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаад,  Тамхины хяналтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл ажиллагааг манлайлан ажиллаж байгаа тул УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгт гэрчилгээ, одон ДЭМБ-ын төлөөлөгч Др. Лью Воожин гардуулан өглөө. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Busdiin hiisen ajil deer irj heden unegui, heregtseegui tomor engert zuudeg, tuuz haichildag humuus bolichihldoo erno. Bileg temdeg bolmoor bdag bol yadhad huruu nemrelldee
2016-06-01