Зэвсгийн агуулахад дэлбэрэлт болжээ
2016-05-31

Энэтхэгийн Нагпур хотноо байрлах армийн зэвсгийн агуулахад өнөөдөр 7.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. “Дэлбэрэлтийн үеэр 17 цэрэг амиа алдсан” хэмээн тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

 

Уг дэлбэрэлтийн дараа 40 орчим хүнийг яаралтай орон нутгийн эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийжээ. Зэсгийн агуулахад дэлбэрэлт болсон шалтгааныг терроризмтой холбохгүй байхыг Ерөнхий сайд Нарендра Моди сэтгүүлчдээс хүсчээ.

 

Армийнхан дэлбэрэлттэй холбогдуулан агуулахын ойролцоо амьдардаг 1000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
terorist oirhon uum chin
2016-05-31