Улаанбаатарт 27-29 хэм дулаан байна
2016-06-02

 

Энэ өдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.

 

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 17-22 градус, Их нууруудын хотгор болон, Орхон, Сэлэнгийн сав, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 27-29 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин