Буутай этгээд их сургуульд халджээ
2016-06-02

АНУ-ын Лос Анжелес хотын Калифорнийн их сургуулийн хотхонд буутай этгээд нэвтэрч, гал нээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Буутай этгээдийн гарт нэг оюутан амиа алдсан байна. Харин цагдаагийнхан халдлага үйлдсэн 20 орчим насны залууг буудан хороожээ. “Залуугийн талаарх мэдээллийг цагдаагийнхан цуглуулж эхэлсэн” хэмээн мөрдөгч мэдэгдсэн байна.

 

“Халдлагын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Эхний таамгаар залуу амиа хорлохыг хүссэн байх” хэмээн Лос Анжелес хотын цагдаагийн дарга Чарлье Бек хэвлэлийнхэнд мэдэгдсэн аж. Калифорнийн их сургуульд 4300 орчим оюутан суралцдаг аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин