НҮБ-ын ажилчид амиа алджээ
2016-06-02

Мали улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан БНХАУ-ын иргэн болон НҮБ-ын уул уурхайн байгууллагын ажилчид халдлагын үеэр амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын үеэр гурван хүн амиа алдсан хэмээн НҮБ-аас мэдээлэв.

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба “Малигийн Гао дахь цэргийн баазад үүрэг гүйцэтгэж байсан Хятад иргэн амиа алдсан. Одоогоор амиа алдсан иргэний талаарх мэдээлэл бидэнд ирээгүй” гэсэн байна.

 

НҮБ, Гао дахь цэргийн баазын ажилчдын аюулгүй байдлыг хангахыг Малигийн эрх баригчдаас шаарджээ. Уг халдлагыг “Аль Кайди” бүлэглэл захиалсан болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин