Өглөө заавал хийх ёстой 6 дадал
2016-06-02

Америкийн “www.remedist.net” сайт өглөө заавал хийх ёстой зургаан дадлаас нийтэлжээ.

 

Нэг

 

 

Өглөөний дасгал хийдэг хүн хэзээ ч илүүдэл жингүй байдаг. Мөн зүрх болон чихрийн шижингээр өвчилдөггүй. Тиймээс өөрийнхөө төлөө өглөө бүр дасгал хийгээрэй.

 

Хоёр

 

 

Өглөөний хоол идэхгүйгээр гэрээсээ бүү гар.

 

Гурав

 

 

Та өглөө сэрээд үсэрч заншаарай. Энэ арга биеийн эсүүдийг сэргээж, эрч хүчтэй болгодог байна.

 

Дөрөв

 

 

Та мөн ажил сургуульдаа явахаасаа өмнө 10 минут иог хийж, оюун бодлоо цэгцэлж сураарай. Энэ арга тархины үйл ажиллагааг сэргээж, ой тогтоолтыг сайжруулдаг байна.

 

Тав

 

 

Зураг. Өглөө гарахдаа та зургаа авч сураарай. Дараа нь дээрх дадлыг хийгээгүй үеийн зурагтайгаа харьцуулж үзээрэй. Та харьцуулсан зургаа харах үедээ дээрх дадлууд ямар үр дүнтэйг мэдэх болно.

 

Зургаа

 

 

Яг сэрэх ёстой цагтаа сэрэх нь хамгийн чухал. Өглөө хэрхэн сэрсэнээр таны өдрийн ажил шийдэгддэг гэдгийг сана.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин