Сирийг оросууд бөмбөгдсөн үү

Сирийн Халеб хотыг агаараас бөмбөгджээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Сирийн Халеб хотыг өчигдөр агаараас бөмбөгдсөн байна. Уг цэргийн ажиллагааны үеэр 58 хүн амиа алдаж, 300 орчим хүн шархтсан талаар Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлэв. Агаарын ажиллагааны үеэр Халеб хотын эмнэлэг болон сайн дурын байгууллагын барилга сүйдсэн байна. Эмнэлэг нурсанаас болж түргэн тусламжийн төвийн цахилгаан болон ус тасарч, олон мянган хүн эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрчээ. Амиа алдагсдын ихэнх нь эмнэлэг болон сайн дурын ажилчид гэнэ.
Аврагчид нуранги дороос иргэдийг хайж байна. Ойролцоогоор 100 орчим хүн сураггүй болсон бөгөөд амиа алдагсдын тоо өсөх хандлагатай байгааг Сирийн төрийн мэдлийн “SANA” агентлаг мэдээлэв. Тус агентлаг “Халеб хотын төвд агаараас цохилт өгсөн” гэсэн байна.
“Эмнэлгийн байгууллагыхан Сирид ажиллах хэцүү боллоо” хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдээлэв. Агаарын цохилтын үеэр тус байгууллагын нэг эмч, хоёр сувилагч, сайн дурын ажилтан амиа алджээ. Хэдий Сирийн зарим бүс нутагт гал зогссон боловч холбоотон болон террористууд эмнэлгийн байруудад агаараас цохилт өгөх замаар эрхээ тогтоох нь элбэгшиж эхэлжээ. Апелло хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд байрлах эмнэлгийн байрыг хэн бөмбөгдсөн нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байна. Алеппо хотноо байрлах эмнэлэгт агаараас цохилт өгсний улмаас 48 хүн амиа алдсан. Халеб хотын иргэд “Өчигдөр 14.00 цагийн орчимд гэнэт агаараас цохилт өгсөн. Бүх зүйл их хурдан болсон учир террористууд уу эсвэл гадаадын онгоцууд уу гэдгийг мэдэж чадаагүй” гэж мэдэгджээ. Ийнхүү Халеб хотыг хэн бөмбөгдсөн нь нууц хэвээр байна.
Сирийн Батлан хамгаалах яам “Бид шалгаж байна” хэмээн товчхон хариултыг барууны хэвлэлд өгчээ. Ганцхан удаагийн цохилтоор эмнэлэг, 78 өрхийн орон сууцны барилга болон 40 орчим автомашин ашиглалтаас гарав. Пентагон Халеб хотын асуудлаар тайлбар хийгээгүй байгаа ч тус хотыг агаараас бөмбөгдөх үед АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн Ракка хотын ойр орчимд цэргийн ажиллагаа явуулж байсан гэжээ. Тус байгууллагын нэг ажилтан “Иблиб хотыг оросууд бөмбөгдсөн. Тус хотноо Сирийн сөрөг хүчний дэмжигчид олноороо амьдардаг” гэсэн байна.
Пентагон дээрх мэдээллийн дараа цахим сайтдаа Халеб хотыг эхлээд оросууд бөмбөгдсөн. Бөмбөгдөлтөөр 23 хүн амиа алдаж, долоон хүүхэд амиа алдсан” хэмээн нийтэлжээ. Тэд удахгүй уг баримтаа баталгаажуулахаа хэвлэлийхэнд амласан байна. Гэхдээ энэхүү мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яам батлаагүй бөгөөд Пентоганд хандан “Учир учиргүй гүжирдлэгээ зогсоо” хэмээн хатуухан мэдэгджээ. НҮБ, “Халеб хотын эмнэлгийг ямар нэгэн террорист бүлэглэл бөмбөгдөөгүй. Харин тус улсад цэргийн ажиллагаа явуулж буй гүрнүүдийн нэг нь агаараас бөмбөгдсөн. Сирийн иргэд эмх замбараагүй цэргийн ажиллагааны золиос болж байна” гэж мэдэгдсэн байна.
Халеб хотын асуудлаас өмнө Их Британи, Герман болон Францын эрх баригчид ярилцжээ. Тэд нэгдсэн саналаар Сирид хүмүүнлэгийн тусламж нийлүүлэхээр тохиролцоод байв. Энэ сарын 1-нээс эхлэн хүмүүнлэгийнхэн тусламж хэрэгтэй Сирийн бүс нутгууд руу тусламж нийлүүлэх байсан юм. Харамсалтай нь Иблиб хотын асуудлаас үүдэж, уг ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Германы Канцлер Ангила Меркел “Дүрвэгсдийн асуудлаас илүү Сирийн газар нутгийн аюулгүй байдал санааг минь зовоох юм” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ