Нийслэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
2016-06-02

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар гарын үсэг зурав.
 

 
 
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар хотыг бүх талаар дэмжин ажиллаж, гүн туслалцаа үзүүлж байдаг НҮБ-д талархал илэрхийлье. НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн хийж байсан гэр хорооллын ядуурлыг бууруулах ажлын суурь дээр үндэслээд бид том алхам хийх гэж байна. Таны хэлсэнчлэн хөгжлөөс иргэдээ хоцроохгүй байх зарчим бол маш чухал. Хөгжлөөс иргэнээ  хоцроохгүй байж чадсан тохиолдолд тогтвортой хөгжил бий болдог. Тийм учраас уг санамж бичгийг байгуулж байгаа нь цагаа олсон ажил юм. Энэхүү ажил амжилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхний хэлсэн зөвлөмжийг анхааралтай даган ажиллах болно” гэлээ.

 
Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Улаанбаатар хотын иргэн бүрийн ашиг сонирхол нийцүүлж, хөгжил, өсөлтийг илүү тогтвортой, хүртээмжтэй болгоход чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мөн нийслэлийг эрүүл, аюулгүй, ногоон хот болгохын төлөө хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлье” гэв.

 
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг орон нутагт тодорхойлох чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хоёр аймаг сонгон дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийслэлд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хотын хөгжлийн алсын хараатай уялдуулан биелүүлэх бэлтгэл ажил болон хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахад техникийн туслалцаа авч хэрэгжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын зүгээс хүсэлт тавьж хамтран ажиллахаар боллоо.

 
Санамж бичгийн хүрээнд дараах ажлыг хамтран хэрэгжүүлэх юм. Үүнд:
  • Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, шинжилгээ хийх
  • Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх стратегийн бодлогын болон хяналт шинжилгээ, үнэлгээний баримт бичгийг боловсруулах
  • Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тодорхойлсон зорилт, төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Ajaad bh n:
Ajaad bh n anu l archilsan namiig gar huluu bolgon 2 hurshuuc maani holduulaad bgaam bna daa. Anu jijeg ornuudaar togloh yumaa
2016-06-04
Ajaad bh n:
Ajaad bh n anu l archilsan namiig gar huluu bolgon 2 hurshuuc maani holduulaad bgaam bna daa. Anu jijeg ornuudaar togloh yumaa
2016-06-04