МИАТ ”БОИНГ 767-300” агаарын хөлгөө хүлээн авлаа
2016-6-2

 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн, EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягийн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа ашиглахаар хүлээн авлаа. Тус агаарын хөлгийг  хүлээн авах ёслолын ажиллагаанд ЗТЯ-ны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Н.Мөнхнасан, ИНЕГ-ын дэд дарга  Д.Батчулуун, “Чингис Хаан” ОУНБ-ын захирал Б.Бадрал, МИАТ ТӨХК-ийн Нислэг, техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд, Коммерийн захирал Т.Батчулуун, Захиргаа, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баасанцогт нар оролцов. В767-300 агаарын хөлгийг Нислэгийн хэлтсийн дарга багш нисгэгч Ж.Доржнамжил ахлагчтай баг Францын Марсел хотоос жолоодон амжилттай газардууллаа.  Англи улсын Pembroke Aircraft Leasing компаниас түрээслэн авч байгаа тус агаарын хөлөг нь чиг шулууны 10-12,500 м өндөрт 850км цагийн хурдтайгаар 11000 км зайд зогсолтгүй нисэх чадвартай. Онгоцны урт 54,9м, далавчны өргөн нь 47,6м, их биеийн өндөр 5,41м, их биеийн өргөн 5,03м юм байна.

 

 

МИАТ ТӨХК үйл ажиллагаандаа ашиглаж байсан JU-1011 бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлгийн хөдөлгүүрийн ашиглалтын цикл дууссан тул дээрх онгоцыг ийнхүү түрээсийн гэрээгээр ашиглахаар болжээ.

 

 

EI-FGN бүртгэлийн дугаартай Б767-300 маягийн агаарын хөлгийн техникийн үзүүлэлт

 

Онгоцны бүртгэлийн дугаар

EI-FGN

Онгоцны марк

767-300

Урт (м)

54,9

Онгоцны далавчны дэлгэц (м)

47,6м

Өндөр (м)

5,41м

Нисэх жин (кг)

186,808

Их биеийн өргөн

5,03м

   
 

 

Shuud.mn
Сонин хачин
Түрээс:
Шинэ онгоц өөрсдийн мөнгөөр худалдаж авч байгаа мэт л сүржигнэх юм. Хэдэн жил, ямар үнээр түрээслэж байгаа нь гол нь.
2016-06-06
Урт өргөн:
Урт өргөн ч яахав Хамгийн гол үзүүлэлт суудлын тоо гэдгийг үүнийг бичиж буй хүн хүлээн зөвшөөрөх болов уу Эсвэл би буруу зөрүү юм ярьж байж мэдэш шүү
2016-06-06
Зочин:
103.9.91.214 гэгч этгээд дан сөрөг мэдээлэл бичиж байх юм. Ийм садист нөхөр үү, эсвэл мэдрэл нь учир дутагдалтай юм уу. Ямарч бсан эрүүл хүн биш. ID хаягаар нь олж шийтгэвэл зүгээр шүү
2016-06-04
Зочин:
Маш сайхан мэдээ. Алсын зайн нислэг буулгүй хийнэ.
2016-06-04
Зорчигч:
Ховд руу явбал гэмтэй шүү. Нисэх зурвас дээрээ бруу тийш яваад байж мэднэ.
2016-06-03
Technikiin uzuulelt medehgiu hun bichijdee:
Technikiin uzuulelt medehgiu hun bichij hoorhiidoo.
2016-06-03
zochin:
2000 ond uildverlegdsen ongots baina. neg musun arai shinevter bas orchin ueiin ongots avsan bol zugeer baisan ium. gehdee MIAT iinhandaa amjilt husie. JU1011 bol 19 jil bolj baigaa ongots 1996 ond uildevlegdsen. httpwww.airframes.orgregeifgn
2016-06-02
Зочин:
KHUDULGUURIIG NI SHINEER SOLJI BOLNO SHUU DEE
2016-06-02
Зочин:
Huleg bish uu?
2016-06-02
Зочин:
Биш. Хүлэг гэж морийг хэлнэ. Онгоцыг бол агаарын хөлөг гэнэ.