Гурван дүүргийн шүүх ажлаа эхэллээ
2016-06-02

УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүх байгуулах тухай хуульд оруулсан өөрчлөлт орж батлагдсантай холбогдуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүх өнөөдрөөс эхлэн “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”, “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” болж ажлаа шинээр эхэллээ. 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 12 шүүгч, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 16 шүүгч, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 11 шүүгч ажиллахаар хувиарлагдан томилогдлоо. 

 


Гурван дүүргийн шүүхийн шүүгчид тус бүртээ шүүгчдийнхээ анхны зөвөлгөөнөө хийж, Ерөнхий шүүгчээ түр томилж ажилдаа уухайлан орсон байна.Тамгын газрын дарга шүүх тус бүрт тамга, тэмдэгийг хүлээлгэж өглөө. 
3 дүүргийн анхан шатны шүүхийн Тамгын газар хэвээр байх бөгөөд харин "Иргэн 2014” нэгдсэн системийн ажиллагаа болон мэдээлэл лавлагаа нь дүүрэг тус бүртээ үйл ажилагаагаа явуулах юм.

Shuud.mn
Сонин хачин