Уитнигийн хуримын даашинзыг зарна

Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан дуучин Уитни Хьюстоны хуримын даашинзыг дуудлага худалдаагаар зарахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг дуудлага худалдаа энэ сарын 24-ны өдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдах юм. Хуримын даашинзыг худалдах эхний үнэ 40 мянган ам.доллар гэнэ.
Уитни 1992 онд дуучин, ая зохиогч Бобби Браунтай гэрлэх үеэрээ уг даашинзыг өмссөн билээ. Мөн даашинзнаас гадна дуучны гадаад паспорт, аялан тоглолтынхоо үеэр өмсч байсан хэд хэдэн даашинз болон хослолыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ