Тамхичдын гарыг цавчжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 11 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг бичлэгт хэт даврагчид барууны орнуудад үйлдвэрлэсэн тамхийг татсан зургаан залуугийн гарын цавчиж буйгаар бичигдсэн байна. Залуус өнгөрсөн сарын 29-нд тамхи татаж байхдаа тэдэнд баригджээ.
Тэдний гарыг цавчсан хэт даврагч “Барууны орнуудад үйлдвэрлэсэн зүйлийг хэрэглэх нь Аллахыг хуурсантай адил” гэж хэлсэн байна. “Ракка хотын төвд хэт даврагчид залуусын гарыг цавчсан” хэмээн Сирийн Хүний эрхийн байгууллагын төлөөлөгч мэдэгджээ.
Хэт даврагчид өмнө нь хулгай хийсэн, ижил хүйстэн, христийн шашинтан гэх 100 гаруй залуусын гарыг цавчсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ