Аялал жуучлалын үзэсгэлэн болно
2016-06-03

 
2016 оны 6 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур-2016” үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь дотоодын буюу Монгол аялагч нарт үзэсгэлэнт Монгол орондоо хийгээд гадаад улсад аялахдаа хэрхэн зөв төлөвлөж, оновчтой, үр өгөөжтэй бас хариуцлагатай аялах талаар мэдлэгт дусал нэмэр өгөхөд оршино.  Тус үзэсгэлэнд нийт 40 аж ахуйн нэгж, 10 аймгийн аялал жуулчлалын байгууллага, гадаадын 4 улсын элчин сайдын яам оролцож аялал жуулчлалын зорих газар, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний дээжээсээ сонирхуулна. Мөн гадагшаа чиглэсэн (аутбаунд) аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж, жуулчны бааз, амралт сувиллын газрууд, аяны хэрэгсэл, тоног төхөөрөмж, механизмын худалдаа эрхэлдэг компаниуд, хувиараа бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцож, зуны аяны хэрэгслийн худалдаа явагдана. Үзэсгэлэнд оролцогч байгууллагуудаас төрөл бүрийн сонирхолтой бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа, үйлчилгээнүүдийг сонирхуулах юм. Жишээ нь хөдөө орон нутагт хамгийн олон салбартай Төрийн банк нь аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан Олон улсын Виза картын бүртгэлийг үзэсгэлэнгийн үеэр хийж бусад сонирхолтой мэдээллийг хүргэнэ. Мөн Хөвсгөл далайд тогтвортой, удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Далай Тур” жуулчны бааз 8-р сарын сүүлээр тус гэр баазад хөнгөлөлттэй нөхцлөөр байрлаж, аялах онцгой хямдралыг зарлана. “Улаанбаатур 2016” үзэсгэлэнгийн онцлог нь боловсрол, танин мэдэхүйн шинж чанартай бөгөөд үзэсглэлэнд хүрэлцэн ирснээр аялагчид аяллаа хэрхэн зөв зохион байгуулах, аялалд хувийн  ба гэр бүлийн хэрэгцээгээ хэрхэн хангах, эрсдэлгүй яаж аялах вэ зэрэг хамгийн хэрэгцээтэй мэдээллүүдийг олж авах боломжтой юм гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Машины хөдөлгөөн хязгаарлалтын бүсд хамруулчихаад үзэгслэн худалдаа зохион байгуулна гэж хаашаа уялдаа холбоогүй юм хийгээд байнаа.
2016-06-03