Кино урлагийн шилдгүүд өнөөдөр тодорно
2016-06-03

 

Монголын Үндэсний кино урлагийн академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт болно. Энэ жилийн наадамд нийтдээ 19 уран сайхны кино, 3 баримтат болон богино хэмжээний 5 кино өрсөлдөж байгаа аж.

 

Тухайлбал, "Үргээлэг-2”, (10 номинацид) “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ” (15 номинацид), "Ахлах сургууль", "Босуул", "Замбуулан дуусах болоогүй", “Зангараг”, "Зургаа дахь хүсэл", “Lovers” (5 номинацид), "Муу нүүрт", "Нэг өдрийн дайсан", “Өнөр бүл өнөө үед”, “Өртөө, “Содура” (15 номинацид), "Тайга", "Тоглож болохгүй нас" (6 номинацид), "Төмөр нар", "Тэр жилийн тэр өдөр", “Элэг нэгтэн”, "Эр хүн болгож өгөөч" гэсэн нийт 19 бүрэн хэмжээний кино өрсөлдөж байна.

 

Богино хэмжээний кино төрөлд "Эргэж ирсэн нь", "Ертөнцийн өнгө", "Морин хуур", "Бэлэг" гэсэн бүтээлүүд нэр дэвшжээ.

 

Кино урлагийн академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ өдрийн 17.30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sodyra mash saihan kino bolson hamgiin myy kino bol onor bul onoo tsag
2016-06-09