З.Энхболд: Мөрөөдөлдөө цэг тавья
2016-06-04

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын энэ сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөсөн. Улсын Их Хурлын дарга өнөөдөр /2016.06.03/ Чингис хаан олон улсын нисэх буудалд газардмагцаа айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид болон Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр нарын хамтаар мэдээлэл хийлээ. 
 
 
 
Япон Улсад хийсэн ажлын айлчлал хүрээнд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки нартай уулзаж, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцсан болохыг Улсын Их Хурлын дарга хэвлэлийн хурлын эхэнд онцоллоо. Мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан, хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан болохыг дуулгав. 
 
 
          УИХ-ын дарга З.Энхболд: Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна  гэдэг мөрөөдөлдөө цэг тавья
 
Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн, 2014 онд байгуулсан Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай байгаа. Дараагийн 5 жилийн дунд хугацааны төлөвлөлтийг хийх нь энэ удаагийн айлчлалын нэг чухал зорилт байсан юм. 
 
 
Энэ сарын 07-ны өдрөөс Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Япон Улсын төлөөлөгчид ирж, хариу мэдэгдэл гардуулснаар энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хоёр улс хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа. Мөн технологийн дамжуулалт, хөрөнгийн эргэлт чөлөөтэй боллоо. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажлын айлчлалын үеэр мэргэжилтэн солилцоог хоёр улс хооронд чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлсэн. Уул уурхайн сайд Р.Жигжид цэвэр нүүрсний технологийн тал дээр хамтран ажиллах, судалгааны баг байгуулах, нүүрсийг бусад төлөвт оруулах гэх мэтээр ирэх 40, 50 жилийн ажлын эхлэлийг тавьсан ажлуудыг хийсэн юм гэлээ. 
 
 
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид гурван компанийн үйл ажиллагаатай танилцсан, үүнд шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж буй дулааны цахилгаан станц багтсан болохыг Улсын Их Хурлын дарга мэдээллээ. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хамгийн өндөр үр ашигтайгаар, өндөр хүчин чадалтай 3-4 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ төрлийн станц зөвхөн Япон Улсад байгаа юм байна. Энэхүү шинэ технологийн судалгаа, туршилтыг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны баг байгуулагдаад байгаа юм байна. 
 
   
Түүнчлэн Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон Улсад нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид Баянхонгор аймгийн залуу мэргэжилтнээр ажиллаж байгаатай уулзсан болохоо Улсын Их Хурлын дарга мэдээллийн үеэр онцолсон юм. Тэрээр “Монгол залуусыг Япон Улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил явж байна. Тэр хүмүүс анх Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа л хэрэгтэй байна шүү дээ. Бид одоо тоёототой өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй байгаа. Гэтэл "Шибасаки" гээд өчигдөр очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаад чанар шалгаад байж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна шүү дээ. Бизнесменүүд ирж байна. 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхлэх хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд 06 дугаар сарын 07-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна. Үүний зэрэгцээ бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэвэрийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна гэх мэтээр хийх ажил маш их байгаа. 
 
 
Одоогийн байдлаар Япон улсад 1500 гаруй дадлагажигч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, ажиллаж байна. Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон. Үнэ 300 хувиар унасан. Ажиллах хүч экспортлох ямар ч яриа байхгүй. Монгол залуучуудыг ажилд сургах, МСҮТ-д сураад, үргэлжлүүлэн 3 жил Япон Улсад дадлагжаад ирэх ийм л зорилгоор явуулж байгаа. Мэдээж ажил хийж байгаа хүн цалин авна. Тэр авдаг цалин нь манай энд авдагаас, Солонгост авдагаас өндөр. Тэгэхээр бид 3 жилийн хугацаанд цэргийн албанд явуулдаг бол 3 жилийн хугацаатай мэргэжилтэй, ажилтан болгох сургалтад явуулж байгаа юм.
Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас нүүрсээ өөр хэлбэрт оруулна. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар байна. Нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй. Тийм учраас эдгээр ажлуудыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан. Япон Улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд талархал илэрхийлсэн. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр парламентаар богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон Улсын эдийн засагт тодорхой орон зай эзэлж, суралцаад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь манай гол зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан. 
 
Ерөнхий сайд Ш.Абэтэй ярьсан гол зүйл бүх төслүүдээ цогцоор нь авч үзье. Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон Улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ манайд нэвтрүүлнэ. Тэр технологиор нь бид нүүрсээ  өндөр үнэтэй түүхий эд болгон боловсруулаад, экспортлох боломжтой болно.
Цаашид манай улсад байгуулагдах нүүрс-химийн цогцолбор, туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон Улсад бэлтгэх юм. Энэ хамтын ажиллагаа Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ бусад улс оронд экспортлох юм. Япон Улсад нүүрс байхгүй, манайд байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм, эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо тодорхойлсон гэж хэлж болно хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ.
 
 
Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийсэн ажлын айлчлал амжилттай болсныг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэдээллийнхээ эхэнд тэмдэглэн хэллээ. Тэрээр, энэ айлчлалын үеэр Монгол, Япон хоёр улсын Засгийн газар хооронд анх удаа хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд болон Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар оролцсон юм. 
 
             
 
  Г.Баярсайхан: Монгол Улсын хөгжилд шаардлагатай хэмжээгээр Япон Улс дадлагажигч хүлээн авахаар тохиролцлоо
 
 
УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ,  “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулах талаар гэрээ, хэлцэл хоёр орны Засгийн газар хооронд сүүлийн 8 сарын хугацаанд тасралтгүй явагдаж байлаа. Энэ сарын 07-ны өдрөөс хүчин төгөлдөр болох Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн харилцааг идэвхжүүлж, худалдаа, хөрөнгийн эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ манай улс Япон Улсаас өндөр технологи, ноу-хау импортлох гол зорилготой. Үүний тулд монгол залуусыг тус улсад мэргэшүүлэх, дадлагажуулах шаардлагатай. Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд уг санамж бичгийг байгуулснаар энэ боломжийн цар хүрээг өргөжүүлэн тэлж байна. Санамж бичгийн хүрээнд хоёр орны Засгийн газар хэлэлцээд, Монгол Улсын хөгжилд шаардлагатай хэмжээгээр Япон Улс дадлагажигч хүлээн авахаар тохиролцлоо. Хөдөлмөрийн яамны зүгээс Монгол залуусыг МСҮТ-өөр дамжуулан хэлний бэлтгэлд хамруулан, Япон Улсад дадлагажуулах юм. Энэ ажлыг яамны зүгээс даруйхан эхлүүлэх болно гэв. Түүнчлэн саяхан Засгийн газрын шийдвэрээр Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төв байгуулагдсан болохыг Хөдөлмөрийн сайд дурдлаа. Япон Улсад дадлагажигч илгээх ажлын зохион байгуулалтыг тус төв хийх бөгөөд Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд мэргэжлийн хүмүүс бүхий багтай Хөдөлмөрийн атташе ажиллах юм байна.  
 
 
Р.Жигжид: Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрийг хөгжүүлэх анхны суурь тавигдсан
 
 
Улсын Их Хурлын даргын ажлын айлчлалын үеэр мөн Монгол Улсын Уул уурхайн яам, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэсэн. Уул уурхайн сайд Р.Жигжид энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 
 
 
Тэрээр хэлэхдээ, цэвэр нүүрсний технологийн салбарт хамтран ажиллах талаар санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд Монгол Улсад нүүрсний үр ашигтай хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог гүнзгийрүүлэх, талууд монголын нүүрсийг ашиглан цэвэр нүүрсний технологийн судалгааг хамтран хийх, Монгол Улсад цэвэр нүүрсний технологи хэрэгжүүлж байгаа төслүүдэд Японы талын сонирхогчдын оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллах юм. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын мэргэжилтнүүдийн хамтарсан судалгааны баг ажиллаж, мэдээлэл солилцоно. Дэлхийн дулааралтай холбоотойгоор нүүрсний хэрэглээг бууруулах асуудал хөндөгдөж байна. Харин манай улс нүүрсний арвин их нөөцтэй. Өнөөдөр Монгол Улс нийтдээ 173 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй. 34 сая тонн батлагдсан нөөцтэй. Бид энэ нөөцөө цаашид үр ашигтай ашиглах хэрэгтэй, үүний тулд нүүрсийг хэрэглэх технологийг сайжруулж, боловсруулалтын түвшинг дээшлүүлж, ашиглах шаардлагатай. Харин Япон Улсад амжилттай туршигдаад, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон дэвшилтэт технологи ажиллаж байна. Ийм технологийг нэвтрүүлсэн цахилгаан станцын ажил байдалтай Улсын Их Хурлын даргын энэ удаагийн айлчлалын үеэр танилцсан гэлээ. Мөн Уул уурхайн сайд, Монгол Улсын хэтийн зорилтод нүүрс-химийн үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, үүний анхны суурь тавигдсан болохыг онцлов. 
 
 
Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Shuud.mn
Сонин хачин
ЧД иргэн:
demjij bna, zaluu hun gazar uzej yum surah ni heregtei
2016-06-08
mongol:
chi shilniii tsaanas chixer dolooj baiwal xoxi tolgoigoo ajiluulad oorin garaar chixer olj id ypon yw okey
2016-06-06
mongol:
demjij bna amjilt torog zasag xoliiig xarj ajillax xergetei bolowson xuchen beldej awna gedeg bol xamgiin chuxal asuudal demjij bna
2016-06-06
anujin:
end ajilgui baiga zaluuus japan ywj yum surj irex xeregtei goln mongoldooo uildwerlel ywuulax xeregtei
2016-06-06
irgen:
z enx boldiin xiiisen ajil law bish baix shuuu xodolmoriin yaml xiisen ajil yum xum n bolood irxeer oortoo gawyaa naiz
2016-06-06
irgen:
zarim neg ypon ywax xuseltei xumuus zondool baigash de negch gesen ypon ywaaad yum suraaad irgel de
2016-06-06
mongol:
ta nar odoo boloich yum bolgoniig uls tortei xolboj baix yumaa
2016-06-06
irgen:
irgedee huurah teneg teneg medegdel hiigeed uruvdultei yuma, iim yumaar hugjihu?suuliin 4 jild avsan ter ih zeel, tomoos tom tusul heregjuulj, uildveruud barih bolomj baisan, odoo bolson hoino tuimerluu dusal us tsatsaad gal untraaj baigaa met haragduuldga bolimoor yum.odoo ter ih mung haan baina? ihenhi kompaniud dampuurj haalgaa barisan, ajilguidel, ur. heden chanargui zamtai bolj hotsorloo
2016-06-06
зочин:
мөрөөдөлд цэг тавьж луйварчин энхболдын багт хариуцлага тооцьё
2016-06-06
Зочин:
Монголыг сүйрүүлж үү
2016-06-05
зочин:
АН-ыг сонгож сайхан амьдарна, гэсэн гэсэн мөрөөдөлдөө цэг тавья
2016-06-05
Зочин:
Zika virusiig odoo l ustgaj nam darahgui Bol Mongol uls suirne!!!
2016-06-05
Уриалга:
З.Энхболд Жэнко нарын мөрөөдөлд цэг тавьж Баянгол болон Баянхонгорт 100 хувь ялагдуулж, шоронд илгээж, 580 сая долларын зувчуулалтыг илрүүлье!!!!
2016-06-05
Зочин:
АН-ын лидерүүд эх орон, газар шороо өөрийн хөрөнгийг яаж улам нэмэгдүүлэх вэ гэдгийг өдөр шөнөгүй бодож байгаа болохоос Монголын ард түмний амьдрал огтхонч хамаагүй. Сонгууль дөхөөд ирэхээр ард түмэндээ хайртай болоод болж бүтэхгүй баахан амлалт тарааж ард түмнээ жинхэнэ хошигруулаад сурчихсан гадны хөл гарууд
2016-06-05
Зочин:
ajliig zorigtoi hiideg n an nam iddeg n man hun muu helehdee garamgai ard tumen hen yu hiiseniig medej baigaa ene songuuld an yalah baih bid demjih bolno
2016-06-05
Usa:
Zov zov. Sain buhniig demjitsgeee!
2016-06-05
Зочин:
Шилний цаанаас чихэр долоолгоно гэж уунийг хэлдэг байхдаа. Цагаандаа гарсан луйварчид шуу Хууртваа ард олон минь. АН д цугласан эдгээр булэг хулгайч нарт нэг ч санал егч болохгуй. Улс орон амьдралаа суйруулж дуусах нь
2016-06-05
mongol:
chi shilniii tsaanas chixer dolooj baiwal xoxi tolgoigoo ajiluulad oorin garaar chixer olj id ypon yw okey
Зочин:
Umhii debil ANuusuud har mashinaar l garch irdeggui yum Bol ene buzruudiig songoh Hun Mongold bhgui !!!
2016-06-05
Зочин:
tenegt za
2016-06-05
Зочин:
АН д л цэг тавина даа.
2016-06-04
Зочин:
Хүн шиг амьдруулж,, улс шиг хөгжүүлье ........................................................АНд энгэж цэг тавий Энхболдоо
2016-06-04
Зочин:
амжилт!
2016-06-04
Мөнхнасан:
амжилт хүсье, сайхан ажил хийж байгаа юм байна
2016-06-04
Зочин:
Монголыг сүйрүүлж үү
Зочин:
Muruuduhuu chamaar horiulahgui ZAAAAA muu nohoin BAAS
2016-06-04
Зочин:
Ийм их ХО хийх нь бvv хэл цалингаа тавих менге ЗГт байхгvй Тэхээр 100 хувь гадны ХО бvх орлого монголын биш оффшорт орно Монгол нvvна ч vгvй менге ч vгvй vлдэнэ ОТ давтагдана
2016-06-04
Зочин:
дарангуйлагч ЗИ мөрөөдөлдөө цэг тавь.
2016-06-04