Зах, худалдааны төвүүд амарч байна
2016-06-04

Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригт “Автомашингүй өдөр” тохиодог. Энэ жилийн “Автомашингүй өдөр” өнөөдөр тохиож, төвийн замуудын автомашины хөдөлгөөнийг хаагаад буй. Хөдөлгөөн хязгаарласан зам талбайд спортын талбай байгуулж олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээ зохион байгуулж байна.

 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандей” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, “Бөмбөгөр-1”, “Бөмбөгөр-2”, “Алтжин бөмбөгөр” амарч байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүмүүс худалдаачид ажилчид нь амраагүй,байшин сав лангуунууд нь амраад байгаамуу хайшаа юм.Зүгээр ажиллахгүй гэнэ биз дээ.
2016-06-04