Биеийн тамир мандтугай
2016-06-04

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд "Улаанбаатар Марафон 2016" олон улсын гүйлт өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. Марафонд оролцогчид 5000, 10 000 метр гэсэн хоёр ангилалаар гүйж буй.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

5000 метрийн гүйлт нь  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж-Чингис зочид буудал – Бөхийн өргөө-  Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр - Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар 

 

10 000 метрийн гүйлт нь  Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -"Hope" шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө-СЭЗДС-МУБИС-ДБЭТ-Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай гэсэн маршуртаар гүйж байна.

 

Энэ өдөр марафон гүйх замууд болон Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл 08:00-18:00 цагийн хугацаанд автомашингүй бүс байх юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Бужаа яасын бол
2016-06-04