Жоли: Би наснаас хэзээ ч айж байгаагүй
2016-06-05

 

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли 41 нас хүрсэн талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө нөхөр болон зургаан хүүхдийнхээ хамтаар Нью Йорк хотноо байрлах Диснейлэндэд тэмдэглэсэн байна.  

 

Жүжигчин бүсгүй твиттертээ "Би нас нэмэхээс хэзээ ч айж байгаагүй. Өнөөдөр ч гэсэн айхгүй байна. Би өнгөрсөн өдөр, хоногтоо хэзээ ч харамсч байгаагүй" гэж жиргэжээ. Тэрбээр мөн инстаграмдаа хүүхдүүдтэйгээ авахуулсан зургаа нийтлээд "Жинхэнэ аз жаргалыг гэр бүл гэнэ" хэмээн бичсэн байна. 

 

Харин жүжигчний нөхөр Брэд Питт "Хонгор минь чи хамгийн үзэсгэлэнтэй. Чи бол цор ганц нэгэн" хэмээн инстаграмдаа бичжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tursun nuhur gene uu?
2016-06-05
Зочин:
DELGERTSETSEG MINI MONGOL KHELEE OLIGTOYKHON SURAACH DEE . MUN CHI OLON KHELEKH YUM DAA . NASAAS NASNAAS
2016-06-05