АНУ-ын сэтгүүлч амиа алджээ
2016-06-06

Афганистан улсад сурвалжлага бэлдэж явсан АНУ-ын Үндэсний олон нийтийн радио “NPR”-ийн сэтгүүлч, орчуулагч Дэвид Гилки амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сэтгүүлчийн сууж явсан автомашин руу гэмт этгээдүүд халдаж, амь насанд нь хүрчээ. Мөн сэтгүүлчтэй хамт явсан Афганистан цэрэг Забилла Таманна амиа алдсан хэмээн албаны хүн мэдээллээ. Таманна нь цэргээс гадна орон нутгийн нэгэн хэвлэлд орчуулагч, гэрэл зурагчнаар ажилладаг байжээ.

 

“Одоогоор ямар нэгэн зэвсэгт бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээгээгүй байна” хэмээн Кабул хотноо суугаа АНУ-ын Консулын газраас мэдээлэв.  Сэтгүүлчид 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагаас хойшхи АНУ болон Афганистан улсын харилцааны талаарх сурвалжлага бэлдэж явсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин