084 дүгээр ангийн захирагчийг байраар шагналаа
2016-06-06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааныг 4 дэх жилдээ  амжилттай зохион байгуулсан.

 

 Энэ жилийн уралдааны тусгай байрт хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги

 

гутгаар байрт хурандаа Д.Гантөмөр захирагчтай Хилийн 0164 дүгээр анги,

 

дэд байрт хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги

 

тэргүүн байрт хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр анги тус тус шалгарсан юм.

 

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдаанд анги, байгууллагаа чадварлаг удирдан амжилттай оролцож, шагналт байранд шалгарсан ангийн захирагч нарыг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнах тухай  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 27-ны А/427 дугаар захирамж гарлаа.

 

Тус захирамжид тэргүүн байрт шалгарсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Батдэлгэрийн Хаш-Эрдэнэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Түвшин өргөө хотхон 304 дүгээр байрны 2 тоот 2 өрөө (49,35м2), дэд байрт шалгарсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Доржсүрэнгийн Өлзийбаярт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо  21 хорооллын 23а байрны 95 тоот 2 өрөө (37,5м2), гутгаар байрт шалгарсан Хилийн 0164 дүгээр ангийн захирагч, хурандаа Дамдины Гантөмөрт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 94 дүгээр байрны 81 тоот 1 өрөө (29,36м2) орон сууцаар тус тус шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Tsereg:
Unendee ene bol LUIBAR SHUU...Angiin zahiragchiig bairaar shagnaj baisnaas yg jagsaald orson khundee mungun dung khubaaj ugsun bol dor khayj 200 orchom khun SAYTAN boloh bailaa...BALAI BATUUL, Tsergiin jagsaal BIZNES bolloo....
2016-06-07
irgen:
30s deesh nasnii alba haagchiddaa hediig ni oroh orontoi bolgosoi doodsuudiig ni hardag tortei ch boloosoi
2016-06-06
zochin:
uuchlaarai ta ajlaa xiigeed abch chadbal indeksiin uramshuulal sayas exleed ugch bgaag duulgay bayrlalaa amjilt
2016-06-06
zochin:
yamar sain medee be bayr xurgie turiin ajil xiij bga xund turuus ugux l estoi niigmiin xalamj zub bn amjilt
2016-06-06
Зочин:
Яасан баян газар вэ ард түмэний татварын мөнгөөр амьдарч байж монголын цэрэг гэж хөөрхий өрөвдөмөөр
2016-06-06
Иргэн:
бага ангийн 56 хүүхдэд бичиг үсэг зааж боловсрол олгох, нас биед хүрсэн эрчүүдийг жагсаагаад байр авах хооронд мөн ч их ялгаа байна даа. МЭДЭВ ҮҮ ЧИ, БАТ-ҮҮЛИЙН НҮД СОХОР
2016-06-06
zochin:
uuchlaarai ta ajlaa xiigeed abch chadbal indeksiin uramshuulal sayas exleed ugch bgaag duulgay bayrlalaa amjilt