Халдлагаар парламентын гишүүн амиа алджээ
2016-06-06

Халдлагын дараа

 

Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр 20.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон байна. Халдлагаар долоон хүн амиа алдаж, 20 орчим хүн шархтжээ. 

 

Уг халдлагаар парламентын гишүүн Шер Уаль Уардак амиа алдсан байна. Гэмт этгээдүүд гишүүний гэрийн гадна тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үеэр гишүүн хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэх үедээ шархаа дийлэлгүй амиа алдсан гэнэ.

 

Гишүүнээс гадна түүний бие хамгаалагч болон хэвлэлийн төлөөлөгч нь халдлагаар амиа алджээ. Тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани халдлагаар амиа алдсан гишүүний гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. 

 

Мөн уг халдлагаас хэдхэн цагийн дараа Кабул хотын Дээд шүүхийн байранд цэргийн хувцас өмссөн этгээд өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарчээ. Халдлагаар нэг хүн амиа алджээ. Кабул хотноо болсон цуврал халдлагыг талибанчууд үйлдсэн болохоо олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.  Афганистаны шүүх өнгөрсөн зургаадугаар сард тус бүлэглэлийн зургаан дайчныг цаазаар авах ялаар шийтгэсний хариуд талибанчууд шүүхийн байруудад халдах болжээ. Өнгөрсөн долоо хоногт мөн талибанчууд шүүхийн байранд нэвтэрч, 17 хүний аминд хүрсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин