Дугуйтай хүнийг дайрч, хөнөөжээ
2016-06-06

2016 оны зургадугаар сарын 04, 05-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 531 авснаас зам тээврийн ослын 366 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 143 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Тухайлбал: Хайлаастын зам, Чингэлтэй дүүргийн 16 –р хорооны байрны урд замд T.Mark-2 маркийн авто машины жолоооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон унадаг дугуй унаж явсан 34 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироон хэргийн газрыг орхин явсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Дамбадаржаагийн зам, 7-р гудамжны зүүн замд H.Porter маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч зургаан настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явжээ.

 

Түүнчлэн Ховд аймгийн Алтай сум, Барлаг багийн Тохойн дэвсгэрт гэх газар шороон замд Уаз-31512 маркийн Т жолоочтой авто машин онхолдож, жолооч 52 настай эрэгтэй Т нас барсан. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн уурхайн амны гэр гуанзны хажуу шороон замд Northbenz маркийн авто машины жолооч Э нь явган зорчигч 29 настай эрэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг тус тус гарсан байна. Иймд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин