Пауэрлифтингийнхэн Энэтхэг улсыг зорилоо

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 13 тамирчин олон улсын хоёр тэмцээнд хуваагдан оролцох гэж байна.Энэтхэг улсын Удапүр хотод 6-р сарын 7-12 нд зохион байгуулагдах Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох 6 тамирчин маань өчигдөр эх орноосоо мордлоо.
Багийн бүрэлдэхүүнд:
- 59 кг-д М.Батмөнх,
- нээлттэй ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх,
- 96 кг-д ААШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр,
- 105 кг-д ААШТ-ий хүрэл медальт Ш.Батзул,
- мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх,
- +120 кг-д Д.Отгонбаяр нар оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ