Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна
2016-06-06

УИХ-ын 2016 оны сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцохоор нэр дэвшигчээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлээд буй. Мөн 69 бие даан нэр дэвшигч сонгуульд оролцох эрхээ аваад буй юм. Тэгвэл парламентын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг маргааш Төрийн ордны "Их танхим"-д гардуулах юм байна. 

 

Харин зургаадугаар сарын 8-нд бүх нэр дэвшигчдийн нэрийг албан ёсоор зарлах аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин