Уул уурхайн салбарын авлигын эрсдлийн үнэлгээг танилцуулна
2016-06-07

08.30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас МХЕГ-т хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хяналтын шинэтгэл эдийн засгийн өсөлт ба сайн засаглал” олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудалд болно. Уг хурлыг Ерөнхий сайд нээх бөгөөд 20 гаруй улсын төлөөлөгч ирж, МХЕГ-т хэрэгжүүлсэн шинэчлэлээр бизнес эрхлэгчдийн хяналт шалгалтын дарамтаас хэрхэн чөлөөлсөн талаарх үр дүнг хэлэлцэж, бусад орон Монгол Улсын туршлагаас хуваалцах юм. Утас: 91989890, 91992263.


09.00 цагт: Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын (БОНХАЖ) Яам болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хамтран зохион байгуулж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (BIOFIN)” төслийн нээлтийн хурал, оролцогч талуудын зөвлөгөөн НҮБ-ын байранд болно.


09.00 цагт: НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдэд нийслэлийн Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Утас: 99666553


09.00 цагт: НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (НҮБ-ын АНДЭЗНК), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) хамтран “Тээвэр хөнгөвчлөх арга хэрэгслэлүүд” үндэсний семинарыг 507 тоот хурлын зааланд зохион байгуулна. Утас: 70109090, 99107440


10.00 цагт: "Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдлийн үнэлгээ" судалгааны үр дүнг танилцуулах уулзалт Пума зочид буудын Б байранд (2 давхарт) болно.


11.00 цагт: “Big line film”, “Nomads films&entertainment”-ийн хамтарсан бүтээл “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нээлтэд зориулсан хэвлэлийн хурал Монгол ньюст болно.


11.30 цагт: “Сант” сургууль улсын комисс хүлээж аваагүй барилгад хүүхдүүд сургаж, хууль бусаар улсаас хувьсах зардал авч байгаа талаар иргэд Монгол ньюст  мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Хэлмэгдсэн хөгшдийг төр засаг 12 жилийн турш хууран мэхэлж байгаа тухай Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд ТББ-аас Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11.00 цагт: Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал ЭМСЯ-ны "А" зааланд болно. Эрүүл ахуйн тухай хуулийн дагуу “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага, стандартыг энэ үеэр танилцуулна. Утас: 264923


11.00 цагт: Төрийн ордны Их эзэн Чингисийн танхимд Сонгуулийн ерөнхий хороо хэвлэлийн бага хурал хийнэ.


12.00 цагт: Нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа Их танхимд болно.


12.30 цагт: Олимпийн хөгжлийг дэмжих сан, ЭМСЯ, МҮОХ хамтран олимп эхлэх 60 хоног болон Team Mongolia тамирчдаа дэмжих аяны талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Гадаад хэргийн яамны ээлжит "Мэдээллийн цаг" хэвлэлийн бага хурал Зөвшилцөл танхимд болно. Утас: 98115322

Shuud.mn
Сонин хачин