“Евро 2016”-ийн үеэр халдлага үйлдэх гэж байжээ
2016-06-07

Хөлбөмбөгийн “Евро 2016” тэмцээн энэ баасан гаригт Францын нийслэл Парис хотноо эхлэх юм. Парисын халдлагын дараа тус хот анх удаагаа олныг хамарсан тэмцээн зохион байгуулах гэж байна. Тус улсын Спортын яам, Хөлбөмбөгийн холбоо болон Тагнуулын байгууллага хамтран ажиллаж, тэмцээний аюулгүй байдлыг хангаж эхэлжээ. Мөн тэмцээний үеэр хамгаалалтад гарах ажилчдыг хүртэл нарийн шалгуураар сонгож авсан байна. Тэмцээний үеэр халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүдийг тагнуулынхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Украины тагнуулынхан бүлэг этгээдийг баривчилжээ. Тэднийг Польш болон Украины хилийн ойролцоогоос саатуулсан байна. Мөн тэдний нуугдаж байсан газраас их хэмжээний тэслэгч, “Евро 2016” зохион байгуулагдах цэнгэлдэхүүдийн бүдүүвч зургийг олжээ.

 

Баригдсан этгээдүүд ямар нэгэн зэвсэгт бүлэглэлтэй холбоогүй гэдгийг албаныхан баталж “Мөрдлөгөөр эдгээр этгээд хэт үндсэрхэг үзэлтнүүд байсан” гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
БАНДЕРУУДААС ЮМ ЮМ ГАРНА ШҮҮ
2016-06-07