Олимпийг хойшлуулах санал гаргажээ
2016-06-07

ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор  Маргерат Чан өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирус ирэх арваннэгдүгээр сард Европын зарим оронд дэгдэж магадгүй” гэж хэлжээ. ДЭМБ-ын хүсэлтийн дагуу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 200 гаруй эмч нэг баг болж, зика вирус олимпийн наадамд саад учруулах эсэхийг тогтоох гэнэ.

 

Реогийн олимпийн бамбар ассанаас унтрах хүртэл хэдэн хүн зикагийн халдвар авсан эсэхийг тооцож паралимп зохион байгуулагдах эсэхийг ДЭМБ шийдвэрлэхээр болсон талаар Чан мэдэгдэв.

 

Тэрбээр “Халдвар авсан хүмүүсийн тоо өнөөдрийнх шиг эрчимтэй өссөөр байвал паралимп зохион байгуулагдахгүй. Би энэ талаар Бразилийн Эрүүл мэндийн яаманд уламжилж, гарын үсгээ зурсан. Иргэдийн эрүүл мэндийн үүднээс олимпийг хойшлуулах хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Найзаа өөрөө монголоор зөв бичээд дараа нь хүн шүүмжил.
2016-06-07
Зочин:
DELGERTSETSEG MINI MONGOL KHELEER RIO GEJI BICHDEG YUM SHUU DEE .
2016-06-07
Зочин:
DELGERTSETSEG MINI MONGOL KHELEER RIO GEJI BICHDEG YUM SHUU DEE .
2016-06-07