Улаанбаатар
Төрийн банк “Аз жаргалын өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа
2016-6-7

Төрийн банк “Аз жаргалын өдөр” өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгууллаа

 

 

Төрийн банкнаас хүүхэд багачууддаа эко боловсрол олгох, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс Төрийн банкны Гачуурт тооцооны төвөөс Эх үрсийн баярыг угтан “Аз жаргалын өдөр” өдөрлөгийг 4 дэх жилдээ зохион байгуулж байна.  Энэ өдөрлөгийн ач холбогдол нь бяцхан үрсдээ урам зориг, хүсэл мөрөөдөл бэлэглэхийн зэрэгцээ Монголын сайхан эхчүүдээ баярлуулан алдаршуулахад оршиж байгаа юмаа.  Мөн хүүхэд багачууд маань нэгэн өдрийг баяр хөөртэй, хөгжилтэй өнгөрүүлж, өнөөдөр уран бүтээлээ толилуулж буй урлагын соёлын од болсон ах эгч нараасаа үлгэр шижээ, эрч хүчийг аваасай гэж хүсч байна.

 

Төрийн банкны гачуурт тооцооны төв, Монгол шилтгээн, гачуурт тосгоны захиргаа хамтран зохион байгуулж буй “Аз жаргалын өдөр” өдөрлөг маань жилээс жилд өргөжин анхны жил 300 хүүхэд оролцож байсан бол өнгөрсөн жил 2000 гаруй хүүхэд оролцсон, энэ жил бүр 3000 хүүхэд оролцож цар хүрээгээ тэлж байна.

 

Түүнчлэн өнөөдөр шагнал авч буй сурлага, спорт, соёл урлагаар манлайлагч шилдэг хүүхдүүд болон алдарт эхийн одон гардан авч буй эхчүүдийн нэрсийнг Гачуурт тосгоны засаг даргын тамгын газраас гаргасан судалгаан дээр үндэслэн шалгаруулсан юм.

 

Мөн өдөрлөгийн үеэр хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд Төрийн банкны бэлэг, зайрмаг өгч, “Хос бэхи” ХХК-аас хүүхдийн сүлжмэл хувцасны загварын шоу үзүүлж бэлэг барьсны зэрэгцээ Төрийн банкны Гачуурт тооцооны төвийн хамт олноос 15 азтай хүүхэд тодруулан, супер азтанд ундаг дугуй өгч урамшууллаа.

Shuud.mn
Сонин хачин