Хилари сонгуульд өрсөлдөнө

АНУ-д ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өрсөлдөхөөр болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тэрбээр ийнхүү сонгуульд тэрбумтан Дональд Трамптай өрсөлдөхөөр болжээ.
Хилари сенатын танхимаас 2383 хүний санал авснаар намаа тэргүүлэхээр болсон байна. Намын гол өрсөлдөгч Флорида мужийн сенатор Берни Сандерс 814 хүний санал авчээ.
Хилари намаа тэргүүлэн өрсөлдөхөөр болсны дараа Трамп твиттертээ “Шударга тулаан болно гэдэгт итгэлтэй байна” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ