Ганжуур, Данжуурын хэвлэмэл эхийг залах ёслол болно
2016-06-07

Модон барын Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа өнөөдөр 16.00 цагт ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд болно.

 

Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлэх бөгөөд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлнэ. Үүний дараа “БНХАУ болон ӨМӨЗО-нд “”Ганжуур, Данжуурыг судалсан судалгааны тойм” сэдвээр ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрхээлэнгийн судлаач доктор Шонхор, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавина. 

 

 

Shuud.mn
Сонин хачин