Төрийн эргэлт хийхийг санаархсан гэжээ
2016-06-07

Казахстаны Үндэсний аюулгүй байдлын ажилчид өчигдөр шөнө тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан бүлэг этгээдийг баривчилсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Баригдсан хүмүүсийн дунд “Шымкентпиво” компанийн үүсгэн байгуулагч, захирал Тохтар Тулешов байгаа гэнэ. Хэвлэлээр цацагдсан мэдээллийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Руслан Карасев баталжээ.

 

“Тусгай мөрдлөгийн явцад Тулешовыг төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсныг тогтоосон. Тулешов санаатайгаар жагсаал зохион байгуулж, улс оронд эмх замбараагүй байдал үүсгэхээр төлөвлөж байсан. Тэрбээр эмх замбараагүй байдлыг далимдуулан Засгийн газрыг унагаах цаашлаад өөрөө төрд гарахаар санаархаж байсныг тогтоосон” гэж Руслан Карасев мэдэгдсэн байна.

 

Оросын “ORT 1” суваг “Тулешовын хамсаатан хэмээн Хууль зүйн сайдын хоёрдугаар зөвлөх болон Өмнөд Казахстаны бүс нутгийн Дотоод хэргийн газрын даргыг баривчилсан” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
наадах чинь цаана нь оросууд байгаа Назарбаеваар далимдуулж Казахстаныг залгих санаатай байгаам Путлерч хортой алим даа
2016-06-08
Зочин:
Яахав дээ хасагууд улс орноо самрах гээд байж ядаад бгаа нь тэр. Дайн дажин болбол манай цаашаа санаатай хэдэн хасагууд нэг хэсэгтээ чимээгуй сууна биз.еер яахуу
2016-06-08
Зочин:
өнгөт хувьсгал ану-д ашигтай угнаасаа олон газар туршигдсан монголд зах зухаас нь хийсэн шүү дээ мэдэж байгаа биз дээ халаасаа сэгсрүүлж МАН-д байр барьж өгсөн монголын ард түмэн минь ээ
2016-06-08
Зочин:
Ливи л болох бхда
2016-06-07
kkk:
Ene kazakstan bish l bolood bna daa ... Na ...darga ni unaad daarni youl boloh bol doo...
2016-06-07