Улаанбаатар
Нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөнө
2016-6-7

Их Монгол улсын гудамжны авто замын засварын ажлын хүрээнд “Жапан таун” хотхон уруу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрны уулзвар хүртлэх авто замыг 2016.06.07-ны өдрийн 01:00 цагаас 2016.06.10-ны өдрийн 23:00 цаг хүртэл хаана. Харин энэ чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден” чиглэлийн автобус доорх чиглэлийн зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

 

Мөн Их Монгол улсын гудамжны авто зам засварын ажлын хүрээнд “Home plaza”-ын аюулгүйн тойргоос “Оргил” худалдааны төв хүртлэх авто замыг 2016.06.10-ны өдрийн 23:00 цагаас 2016.06.12-ны өдрийн 23:00 цагийг хүртэл хаах аж. Нийтийн тээврийн энэ чиглэлд үйлчилгээ үзүүлдэг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ревир Гарден”, Ч:10 “ганц худаг-Сансар-Баян Монгол хороолол-Мишээл экспо”, Ч:32 “Улиастай-Баян Монгол хороолол-ТЭЦ-3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн автобусууд доорх чиглэлийн дагуу иргэдэд үйлчилэх боллоо.

 

Shuud.mn
Сонин хачин