Хүний эрхтэн наймаалсан этгээдүүдийг баривчилжээ

img

Энэтхэгийн цагдаагийнхан хууль бусаар хүний эд эрхтэн зардаг байсан бүлэг этгээдүүдийг баривчилсан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.  Цагдаагийнхан Нью Дели зэрэг томоохон хотуудад шалгалт явуулж, хүний эрхтэн зардаг таван этгээдийг баривчилсан байна. Тэд захын хорооллын иргэдийг гол байгаа болгож, хэдхэн доллароор бөөрийг нь худалдан авч, томоохон хувийн эмнэлгүүдэд зардаг байжээ.

 

Дээрх этгээдүүдэд бөөрөө зарсан эр “Би бөөрөө 50 доллароор зарсан. Би гэр бүлээ тэжээхийн тулд дээрх сонголтын хийсэн” гэж мэдэгдсэн байна. Мөрдлөгөөр эрхтний наймаачид 2010 оноос хойш 200 гаруй хүний эрхтэнийг зарж, их хэмжээний ашиг олжээ. Тэдний царайг даавуугаар бүтээж, олны өмнө гаргасан байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manai saituud deer buur avna ger zar yvaad bna Muusain enetheguud shig bna Ner n enethej Tagnuuliinhan shalgaachee
2019-07-06