АНУ-ын цэргүүдэд архи зарахгүй
2016-06-07

 

Японы Окинава мужид байрлах АНУ-ын цэргийн баазад үүрэг гүйцэтгэж байгаа америк цэрэг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, ноцтой осол гаргасан байна.  21 настай Айми Межиа өнгөрөгч ням гаригт осол гаргаж, хоёр хүнийг гэмтээжээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан энэ сарыг дуустал цэргийн баазын ажилчдад архи, согтууруулах ундаа худалдахыг хатуу хориглосон шийдвэрийг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргасан байна. Цэргүүдэд архи зарсан хүмүүсийг хатуу шийтгэхээ Японы удирдлагууд сануулсан талаар “NHK” агентлаг мэдээлэв.  Энэхүү хэргээс долоо хоногийн өмнө тус баазын албан хаагч Окинава мужийн иргэн 24 настай эмэгтэйг хөнөөсөн юм. Эмэгтэй хөнөөсөн албан хаагчийг баривчилж, мөн энэ сарыг хүртэл цэргүүдийг гадагшаа гарах болон урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хатуу хориглосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин