Жэк Блэкийн твиттерийг хакерджээ
2016-06-07

Инээдмийн жүжигчин Жэк Блэкийн твиттер хаягийг хакердсан талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ. Хакерууд өчигдөр орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд жүжигчний твиттерийг хакердаж, 12.00 цагаас эхлэн жүжигчний өмнөөс твиттерт жиргэсэн байна. Эхний жиргээнд “Би үхлээ. Одоо судсаа ханалаа” хэмээн жиргэжээ. Харин удалгүй “Би амьд байна. Бүү санаа зов. Гэхдээ удахгүй үхнэ” хэмээн жиргэсэн байна.

 

Уг үйл явдалтай зэрэгцэн жүжигчин эр инстаграм хуудсаараа дамжуулан твиттерийг нь хакердсан тухайгаа мэдэгдсэн аж. Тэрбээр “Миний нийгмийн сүлжээг хэн нэгэн хакердсан бололтой. Би бол өөдрөг үзэлтэн. Хэзээ ч амиа хорлох тухай бодож байгаагүй” гэж бичжээ.

 

Жүжигчин эр твиттерт 150 мянган дагагчтай аж. Лос Анжелесийн цагдаагийнхан уг хэргийг шалгаж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин