Нарагийн өнгө

Дуучин Нара ил задгай шоу хэлбэрийн имижээ хэрхэн ажил хэрэгч болгож өөрчилсөнийг та бүхэн санаж буй. Хөх өнгийн хослолоор гадаад төрхөө тодорхойлж, “надад үүнээс өөр хослол байхгүй” хэмээн олны анхаарлыг татсан дуучин бүсгүйн имиж энэ сонгуулийн нэр дэвшигчдийн тренд болжээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд өнөөдөр үнэмлэхээ гардаж авлаа. Тус арга хэмжээн дээр хөх өнгийн хувцас өмссөн нэр дэвшигчид цөөнгүй харагдаж байв. МАН-ын бүсгүйчүүд Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Д.Атармаа нар хөх өнгийн хувцсаар жигдэрчээ. Мөн ийм өнгийн хувцастай эрчүүд ч цөөнгүй харагдаж байв.
Нэр дэвшигч Нара ч хөх өнгийн хослолоо хөх өнгийн тэрлэгээр сольж, гангарчээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ