Олон улсын Сангийн сайд нар Монголд чуулна
2016-06-07

 

Гадаад хэргийн яамнаас “Мэдээллийн цаг” уламжлалт хэвлэлийн хурлаа зохион байгууллаа. Энэхүү хурлаар АНУ-ын визний асуудал болон Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэв.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад өнгөрсөн ням гарагт зургаан цаг айлчлаад буцсан. Энэ үеэр манай улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх саналыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэррид тавьсан.  Тус Улсын зүгээс монгол иргэдэд дээд тал нь 10 хүртэл жилийн виз өгч байгаа ч виз авах тал дээр гарч байгаа гомдол үргэлжилсээр байгаа талаар хэлжээ. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “АНУ-аас суралцах болон бизнесийн чиглэлээр хил нэвтрэх хүсэлтэй иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хэлсэн. Гэвч манай улсын иргэд хуурамчаар бичиг баримт үйлдэх асуудал тасрахгүй байгааг мөн хэлж байсан” хэмээв. Харин АНУ-ын иргэд 1991 оноос хойш манай улсад визгүй зорчиж байгаа юм.

 

Мөн энэ сарын 9,10-нд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг угтсан 9 том арга хэмжээний нэг болох Олон улсын Сангийн сайд нарын уулзалт манай улсад болох аж. Тус уулзалтад оролцохоор Япон, АНУ зэрэг орны Сангийн сайд эхнээсээ Монголд ирж байгаа юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин