Б.Гарамгайбаатарын асуудлаар мэдээлэл хийнэ
2016-6-8

09.30 цагт: "Бараа нийлүүлэлтийн сүлжээнд хүүхдийн хөдөлмөрийг хориглоё" 3 талт хэлэлцүүлэг Пума зочид буудалд зохион байгуулагдана.  Утас: 9100 0017, 96630349, 88008870


09.30 цагт: БСШУЯ, ШУА, МИДС - Консорциум, ДБСМН-аас хамтран зохион байгуулах "Эрдэм шинжилгээний өгүүллийн чанарыг сайжруулах зарим асуудал" сэдэвт симпозиум ШУТИС-ийн 604 тоот танхимд болно. Утас: 96616500, 99957907


10.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн банк, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран "Сайн хашаа" хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулна. Утас: 88781218,  325044


10.00 цагт: Нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын уулзалт Улаанбаатар чуулгын их танхимд болно. Энэ үеэр  Нийслэлийн боловсролын газраас 2012-2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулах ажлыг зохион байгуулна. Утас: 88086654, 99009484


10.00 цагт: 2015 оны “Эрүүл мэндийн үзүүлэлт” номын нээлт Эрүүл мэндийн хөгжлийн төвд болно. Утас 88027947


10.00 цагт: БНХАУ Соёлын яам Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран "Хятадыг таниулах" сэдвийн хүрээнд зохиогдож буй Хонконгийн алдарт кино найруулагч, зохиолч, шүүмжлэгч ноён Хэ Си Ин " Заавал үзэх ёстой 100 кино" лекц уншина. 


10.00 цагт: БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар байгуулагдсан СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн тусгай зургийн зориулалт бүхий хамгийн сүүлийн үеийн мультмедиа лабораторийн нээлтийн ажиллагаа болно.  


10.30 цагт: Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын захиалгаар баригдаж буй "Буянт-Ухаа 2" хорооллын 2 дугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа болно. Утас: 99107845, 89093049


10:30-12:00 цагт: Шадар сайдын ажлын алба, ШӨХТГ-аас Туул голын хяналт шалгалтаар  хүртэл тусгай хяналт шалгалт хийнэ.


11.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээ, мэдээллийн төвийн нээлт Монгол Солонгосын политехник коллеж дээр болно.  Утас: 91915340


11.00 цагт: Боловсролын салбарын мэдээллийн үндсэн платформ дэд системийг хүлээлгэн өгөх Корпрэйт зочид буудалд ажиллагаа болно. Боловсролын салбар мэдээллийн нэгдсэн системтэй болсноор ЕБС, их дээд сургуулиудын элсэлт, төгсөлтийн бүртгэл онлайн болж хуурамч гэрчилгээ, дипломтой холбоотой асуудал нэг мөр цэгцрэх юм. Утас: 98119897


11:00 цагт: НИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “108*152” төслийн үйл ажиллагааны Баянзүрх дүүргийн 28 хорооны Хамтарсан багийн үйл ажиллагааг үнэлэх арга хэмжээ тус дүүргийн Иргэний танхимд зохион байгуулагдана. Утас: 99187024


11.00 цагт: БОНХАЖЯ-ны Сав газрын Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь төсөл, НҮБХХ-ийн Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ, Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Хэвлэлийн Хүрээлэн хамтран "Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны эздийг тодруулах арга хэмжээ хэвлэлийн хүрээлэнд болно.


13.00 цагт: Авто замын бүтээн байгуулалт, цаг үеийн асуудалтай холбоотойгоор авто замын инженер Б.Наранбат Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатар Сонгуулийн хуулийг зөрчсөн талаар МУНН-аас  Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлaлаа.


13.00 цагт: Сонгуулийн сурталчилгааны асуудлаар Иргэдийн шударга шүүх ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: "Rio 2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд Монгол поп опера "Увертюра” хамтлагийн бүтээсэн "Бид эх оронтойгоо хамт" хэмээх Монголын тамирчдын сүлд дууны клипний  нээлтийн хэвлэлийн хурал МҮОХ-нд болно. Утас: 89004147, 99004147


14.00 цагт: Санхүүгийн мэргэжлийн томоохон байгууллага болох Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 20 жилийн ойн баярын хурал УДЭТ-т болно. Хуралд тус институтийн гишүүд, дэмжигчид болон төрийн байгууллагын төлөөлөл /Сангийн яам, СЗХ, ГТЕГ г.м/ оролцоно. Утас: 88086225


14.00. цагт:  Б.Цогтгэрэлийн "Шилэн ном" номын нээлт Интерном номын дэлгүүрт болно.

Shuud.mn
Сонин хачин