Истанбул хотноо халдлага болжээ
2016-06-08

Туркийн Истанбул хотноо өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болжээ.

 

Дэлбэрэлтийн улмаас цагдаагийн долоон албан хаагч болон энгийн дөрвөн иргэн амиа алдаж, 36 хүн шархтсан талаар Истанбулын Цагдаагийн газраас мэдээллээ.

 

 

Цагдаагийн албан хаагчдын зорчиж явсан автобусны дэргэд гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн байна. Истанбул хотын Засаг дарга Васип Шахин “Уг халдлагын гол бай цагдаагийнхан байсан” гэсэн бол Ерөнхийлөгч Эрдоган “Халдлага үйлдсэн бүхэн хуулийн дагуу шийтгэлээ амсах болно” хэмээн мэдэгджээ.

 

Цагдаагийнхан дээрх халдлагатай холбоотойгоор дөрвөн этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. “Уг халдлагын захиалагч Курдын ажилчны нам” хэмээн нэрээ нууцалсан албан хаагч мэдэгдсэн аж.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин