Усархаг бороо үргэлжлэн орно
2016-06-08

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.

 

Усархаг бороо орох үеэр голуудын усны түвшин огцом нэмэгдсэнээс иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гардаг.

 

Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гол ус үерлэж болзошгүй үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг анхааруулж байна.

 

Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикль, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Усгүй бороо орох болов уу.
2016-06-08