76 суудал 500 горилогч
2016-06-08

Гурван сая хүн амын маань бараг 500 нь УИХ-ын гишүүн болохын төлөө өрсөлдөхөөр боллоо. Мөн 272 хүн хотын парламентын төлөөлөгчийн суудлын төлөө өрсөлдөх гэнэ. Нийтдээ 770 хүн гишүүн, төлөөлөгч гэх нэр, албатай 121 суудлын төлөө өрсөлдөхөөр сонгуулийн байгууллагаас үнэмлэхээ авав. Өчигдөр цэцэг, баярын үгэнд бялхсан нэр дэвшигчид маань одоо их тулаандаа бэлдэж буй. Улстөрч, эдийн засагч, хуульч, дуучин, бөх, яруу найрагч, зураач зэрэг ажил мэргэжилтнүүд төрийн жолоо атгалцахаар зэхэж байна. Нас нь ч харилцан адилгүй,  30-60 настнууд.

 

 

Ирэх бямба гаригаас сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Морьд эргэнэ гэж хэлж болно. МАН-ын Ц.Нямдорж шиг сурталчилгаа хийдэггүй гэж томордог нэгэн байхад хамаг мөнгөө зарлагадаж, өөрийгөө таниулахыг хүсэх шинэковууд ч олон бий. Өнгөрсөн дөрвөн жил УИХ болон НИТХ-д ажилласан нөхөд ч ажлын тайлан нэрээр аль эрт өөрсдийгөө рекламдаад эхэлсэн. УИХ-ын гишүүд нь Засгийн газар, нийслэлийн хийсэн ажлыг хамж шимж, хольж хутгаад оруулсан ном, сэтгүүлээ айл бүрээр тараалгасан. Тайлан танилцуулгаас нь харвал дөрвөн жил хаана, юу хийснээ мэдэхгүй байгаа нь илт. Энд тэнд хийсэн уулзалтаас нь сонсвол өнгөрсөн дөрвөн жил гайхамшгийг бүтээжээ, тэд маань. Хууччуул ийм боломжоор сурталчилгаагаа аль хэдийнэ эхлүүлчихсэн, дундаа орж явна.

 

Нэр дэвшигчдийн дунд давуу талтай өөр нэг хэсэг хүмүүс нь урлаг, спортынхон. Монгол байтугай дэлхийн дэвжээнд танигдсан жүдоч Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нараас эхлээд А.Сүхбат  нарт өөрсдийгөө таниулах сурталчилгаа шаардлагагүй. Зөвхөн эерэг талаас нь зөвөөр ойлгуулах том ухаан л хэрэгтэй. Г.Эрдэнэтунгалаг, М.Нарантуяа, Г.Мөнхцэцэг, П.Анужин, С.Жавхлан, Ц.Төмөрбаатар нарт ч ялгаагүй, олны танил нүүр бий. Харин улс төр гэгч урлагийн тайзнаа дуулж, жүжиглэхээс өөр гэдгийг ойлгосон, мэдсэн гэдгээ харуулах ёстой. Тэд маань улс төр гэгч өөрсдийнх нь хийж чаддаг зүйлээс огт өөр гэдгийг мэдэж буй биз. Гэхдээ өөр гэдгийг зөвхөн зурагтаас харсан бол хангалтгүй.

 

Харин олны нүднээс далд нийгмийн салбарт ажиллаж байсан шинэковуудад бол цаг хугацаа давчуу байна. Нэг, хоёрхон сонин сэтгүүл тараах хуулийн заалттай. 18 хоногийн хугацаанд өөрийгөө хэн гэдгээ таниулахын тулд хөөрхөн мөнгө, чамгүй хүч хөдөлмөр зарцуулах шаардлага тулгарна. Дур эзнээ голохгүй болохоор сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшчихээд мөнгө хайж манаргаж яваа нэг хэсэг ч бий. Мөнгөтэй бас багтай хүн л нэр дэвшдэг гэх хатуухан сургамж, туршлагыг цөөнгүй нь авах нь мэдээж.

 

Ямартай ч нэр дэвшигчид маань үнэмлэхээ авч, эхний гүвээгээ давлаа. Үүний цаана сонгуулийн сурталчилгаа гэх цусгүй тулаан хүлээж байна. Өрсөлдөгчөө муулж, миалаад гарч ирдэг цаг өнгөрсөн учраас өөр арга барил, сэтгэл зүтгэл шаардана. 18 хоногийн турш үргэлжлэх энэ тулаан сонгогчдыг төдийгүй нэр дэвшигчдийг ч залхаана. Харин эцэст нь тунаж үлдсэн нэр дэвшигчдийн хувь заяа сонгогчдын гарт очно. Чамгүй хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан ажил, сэтгэл, зүтгэлийг сонгогчид үзэгний үзүүрээр шийднэ. Нэг хэсгийнх нь хүсэл зорилго биелж, гишүүн төлөөлөгч гэх нэртэй болно. Харин нөгөө хэсэг нь стресс, сэтгэлийн дарамт, уур бухимдалтай үлдэнэ. Дараагийн сонгууль даана ч хол харагдана даа.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Boeo bol uls turdbaikhestoi khun
2016-06-09
Зочин:
kjbflkjahsf
2016-06-08
Зочин:
хулгайч луйварчин нарт 25 жил хууртаж байдгаа барлаа ард түмний ядуурсан хулгач луйварчин нарын баяжсан хоёр их харцангүй байна одоо болооч ард түмэн минь
2016-06-08
Зочин:
Vdfasdasdasdasd
2016-06-08
Зочин:
Сайн бодож хүсэн хүлээсэн сонголтоо хийх гэтэл санаснаар болохгүй байхаар тооцож хуулиа гаргаад,мандат квотоо хуваагаад үе залгамжлан удирдана гэж мөрөөдөөд байгаа цөөхөн хэдэн хүн байна. ӨӨР АРГА АРД ТҮМЭН ГАРГАЖ БОЛНО ЦАГ НЬ ИРЭХЭЭР ЧУХАЛ ШИЙДВЭР ГАРГАЖ ЧАДАХ УДИРДАГЧИД БАЙДАГ. ТЭД ЭГЭЛ ХҮМҮҮСТЭЙ АДИЛ АМЬДАРЧ ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГААР ТОДОРДОГ ЮМ. НИЙГЭМ БАЯН ДАРГА НАРТ, ХӨРӨНГӨТЭЙ ТА БҮГДЭД ХОРСОЖ ГУДАМЖИНД ГАРААД ИРЭХ ОЙРХОН БАЙНА.
2016-06-08
Зочин:
everybody
2016-06-08
Зочин:
Амжилт
2016-06-08
ЗОЧИН:
ЕРӨӨСӨӨ БҮГДЭЭРЭЭ ГАРААД Л ИРЧИХ. 770 ГИШҮҮНТЭЙ ХӨГЖИЛТЭЙ БИШ ҮҮ? ДУУЛДАГ НЬ ДУУЛААД БАРИЛДДАГ НЬ БАРИЛДААД. ТЭГЭЭД ЭНЭ ОЛОН САЙХАН АЛИА ЛАГЧ НАРАА ХАРААД ХОШИН ШОГЧДЫГ АЖИЛГҮЙ БОЛГОЁООО.ХЭНБУГАЙ Ч ГАРСА Н МАНЬД ЯЛГААГҮЙ ОЛОН САЙХАН ГАЛЗУУЧУУДАА ХАРАН БАЯСАХ ЦАГ ИРЛЭЭ.
2016-06-08
Зочин:
everybody
2016-06-08
Бат:
сайтар ойлгосон хүмүүст бол, нэг их дурлаад байх ч сайхан ажил биш дээ
2016-06-08
Зочин:
Түрүйны бөөс толгойд гарнаа гэж. Алугар бөхчүүд урлагын эргүү МАЛНУУД зүгээр зайлчихсан бай даа.
2016-06-08
но нам:
Илүү харж билүү долоосон юмнууд улс төрд орж бас л луйвар хийх гэж байгаа биз зарим мэдлэгчгүй гарууд л байгаа эд нарийн оронд Энхбаярыг нэр дэвшүүлсэн болч
2016-06-08
Зочин:
Huurhii hugiin yadarsan amitad bas baihiimaa dur eznee goldoggui gej yasan unen ug ve. Hulgaich luivarchin yanhan uchnuunuuruu l bna heniig ni songoh ve dee
2016-06-08
Зочин:
Karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson uls eh ornii hugjliig gatsaagch ulsiin 580 saya dollar idsen jonhuu battulga, ganbidaan, erguu mahan tolgoi tuvshinbayar, baga nasni ohin huchindegch naranhuu, shivertei oims bayartsogt, erguu balai sogtuu shulga batbayar, gitler batzandan, umhii buriad munhtsetseg, porno zorigt, marshallig doromjlogch umhii yankiin gudas oyungerel, balai arvin, shaimii erguu erdenechimeg, uurtuu onts dun tavidag yashka baigalmaa, tembuujin, darvaan magnai, zika virus nar garch irne gej yostoi sanasnii chin garz !!! Ard tumen teneg bish!!!
2016-06-08